2010-03-15 18:30:29
"YOUNG TOURISM PRO" УЛСЫН III УРАЛДААНЫ УДИРДАМЖ
УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Аялал жуулчлалын салбарын ирээдүйн шилдэг менежерүүд, чадварлаг мэргэжилтэн болохын төлөө шамдан суралцаж байгаа оюутнуудыг дэмжих, Монголын Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудал болоод байгаа мэргэжлийн боловсон хүчний хомсдлыг арилгахад дэмжлэг үзүүлэх, Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд сургалтын чанарын өрсөлдөөн бий болгож төгсөгчдийн чанарыг сайжруулах.
АЧ ХОЛБОГДОЛ: Амжилттай оролцсон нийт оюутнуудыг Аялал жуулчлалын салбарын томоохон байгууллагуудтай (Селена Трэвел, Нью Жуулчин Турс, Бишрэлт Плаза, Нарантуул зочид буудлууд, Говь Мираж, Хаан Жимс, Говь дисковери, Тойлогт жуулчны баазууд гэх мэт) холбож, мэргэжлийн чиг баримжаа олгох дадлага хийлгэх, төгсөхөөсөө өмнө ажлын байраа олох боломжоор хангах, мөн тэдний мэдээллийг Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн дэргэдэх хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэж, мэргэжлээрээ ажиллахад нь зуучилж өгөх.
ОРОЛЦОГЧДЫН ХҮРЭЭ: Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн аялал жуулчлалын ангийн Англи хэлний мэдлэг сайтай, эсвэл Англи хэлний ангийн бөгөөд аялал жуулчлалын бага ч гэсэн мэдлэг туршлагатай, өөртөө итгэлтэй, ирээдүйд аялал жуулчлалын салбарт ажиллах чин хүсэл эрмэлзлэлтэй 3-р дамжааны оюутнууд.
УРАЛДААН ЯВАГДАХ ҮЕ ШАТ, ЗОХИОГДОХ ГАЗАР: "Young Tourism Pro" улсын уралдаан 2010 оны 3 сарын 15 - 4 сарын 17 -ны хооронд 2 үе шаттайгаар явагдана.
ЭССЕ БИЧИХ: 2010 оны 3 сарын 22 - 4 сарын 03 хүртэл оролцогчдын мэдүүлэг болон эссэг ytp@selenatravel.com ytp@selenatravel.com
Эссэний сэдэв: "Монголын Аялал Жуулчлалын Боловсрол" (үгийн тоо 500-аас доошгүй. Оролцогч нь өөрийн овог нэр, сургууль, дамжаа, багшийн нэр, цол зэргийг заавал бичсэн байна)
1-Р ШАТ: 2010 оны 4 сарын 10-нд явагдах бөгөөд (явагдах газрыг мэдэгдэх болно) эхний шатнаас шалгарсан 80 оюутан оролцоно. (Энэ шатанд оролцох оюутнуудын нэрсийг харгалзах вебсайтууд дээр гаргаж мэдэгдэнэ).

""YOUNG TOURISM PRO" улсын III уралдаан зохион байгуулагдах гэж байна." цааш унших »