Mongolia Expeditions - Mongolian National Geographic - Шинэ бичлэгүүд http://mongoliaexpeditions.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Wed, 18 Nov 2009 20:33:31 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Өвлийн дугуйн аялал - Салхинд гарах уу? / аяллын хөтөлбөр/]]> http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=304758

Өвлийн дугуйн аялалСалхинд гарах уу? - Цэвэр агаар  - Өвлийн дугуйн аялал.

Аялал жуулчлалын Монголиа Экспедишнс ХХК нь долоо хоног бүрийн бямба, Ням гарагт Гачууртад Туул голын эрэг дагуу өвлийн дугуйн аялал зохион байгуулж байна.  Улаанбаатарын утаанаас гарч цэвэр агаар амьсгалан, нэг өдрийг хөгжилтэйгээр өнгөрөөх боломжийг танд олгож байна.  Та бүхэн дэмжиж идэвхтэй оролцоорой. 

 

Өвлийн дугуйн аялалДугуйн аялал:  Өглөө 10 цагт Баянгол зочид буудлын А корпусын урдаас Налайх руу хөдөлж 11 цагт Туул гол дээр ирнэ.  Дугуйгаа буулгаж, угсраад аяллаа эхэлнэ.  Дугуй унаж эхлэхийн өмнө таны хөтөч таньд өвөл дугуйг хэрхэн унах талаар зааварчилгаа өгнө.  Туул голоо уруудаад дугуйгаар явна.  Огцом өгсүүр байхгүй голдуу талаар явна, машин замтай.  Замын талаархи мэдээллийг замын профайлаас харна уу.  Явах зам цастай, мөстэй ч амархан туулна..  Замын зарим хэсэгт голын дагуу мөсөн дээгүүр явна.  Цас, мөсөн дээгүүр дугуй унах нь үнэхээр танд таалагдах болно.  Замдаа бид голын тохойд өдрийн хоол иднэ.  Хоол идэх зуур та Туул голын мөсөн дээгүүр гулгаж, тоглож, зураг авч болно.  16 цагт аялал Гачуурт тосгоны ойролцоо голын эрэгт дуусна.  Дугуйгаар явах замын турш таныг дулаан машин дагаж явна.  Хэрэв ядарч, даарвал машиндаа суугаад амарч болно.  Машиндаа сууж Улаанбаатарт ирнэ. Дугуйгаар аялах нийт замын урт 12,5 км.

Аялал явагдах өдрүүд:

  • 11-р сарын 22-ны Ням гарагт болно: Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ өдөр өдөртөө -9 хэм хүйтэн, нартай байна.
  • 11-р сарын 29-ний Ням гараг.

12 сарын хуваарь хараахан гараагүй болно.

Замын ерөнхий байдал - профайл

Аялалд шаардлагатай болон анхаарах зүйлс: дулаан хувцаслах, ялангуяа бээлий, гутал сайн байх хэрэгтэй, өвлийн хүйтэнд хацар хайруулах магадлал өндөр тул хүйтнээс хамгаалах тос авч ирэх, хүзүүний ороолт, цасны гялбаанаас хамгаалах нүдний шил зэргийг заавал авч явна.  Зургийн аппаратаа, хувийн хэрэглээний зүйлсээ марталгүй авч яваарай.

Үнэ: Нэг хүний 25000 төгрөг. Хүний тоо хязгаартай - нэг удаагийн аялалд 6 хүн хамрагдах боломжтой.

Аяллын үнэнд:  Аяллын машин, аяллын хөтөч, аяллын өдрийн хоол, "MTB Specialized" унадаг дугуй орсон болно.

Захиалга өгөх хаяг: info@mongolia-expeditions.com. 

Өвлийн аялал жуулчлал болон дугуйн аяллын талаар эндээс мэдээлэл авч болно.

Өвөл голын мөсөн дээр, цасан дээр дугуй унаж буй бидний бичлэг бий.

 

]]>
Wed, 18 Nov 2009 20:33:31 +0800 http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=304758
<![CDATA[Өвлийн аялал жуулчлал - Өвлийн дугуйн аялал - Салхинд гарах уу?]]> http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=303214 Дугуйн аялал Зун дуусч өвөл ирлээ.  Монголын орны аялал жуулчлалын идэвхтэй улирал дуусч түр амсхийлт эхэлж байна. Энэ салбарынханы хэлдгээр ичээний улирал буюу Монголын урт өвөл ойртож байна.  Монголын аялал жуулчлалын салбарынхан бид зуны улиралд олсон жаахан мөнгөө өвлийн ичээндээ идэж, ханш нээх цагаар туйлдаж ядарсан амьтан шинэ мөнгө, ногоотой залгаж хүч тэвээрэг авдаг уламжлал тогтоод олон жил болж байгаа.  Дарга нар маань Монголын аялал жуулчлалын улирлыг уртасгаж өвөл аялал зохион байгуулах талаар хурал зөвлөлгөөн, хүлээн авалт, зарим нэг өвлийн шоу хөтөлбөр дээр амны уншлага мэт давтсаар, бид сонссоор байгаад улиг болчихжээ.  Бид өвөл юу хийдэг вэ?...  Сүүлийн жилүүдэд зарим нэг байгуулага, холбоодоос өвлийн аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд бас нилээдгүй ажил хийжээ. Зарим нэг нь ч бас олонд хүрсэн, ямарч гэсэн хүмүүс ямар нэртэй арга хэмжээ болдгийг нь мэддэг. Ийм арга хэмжээнд Тэмээний баяр, Мөсний баяр орно. Мөн Монголын Аялал Жуулчлалын Холбоо болон дээрхи хоёр эвэнтийг зохион байгуулдаг хэд хэдэн төрийн бус байгуулга, компаниуд хамтраад " Нүүдэлчдийн өвөл" арга хэмжээг бий болгосон.  Гэхдээ энэ нь зүгээр Цагаан сар, Тэмээний баяр, Мөсний баярын  комбинаци юм.  Өвөл бид дээрхи эвэнтүүдийг зохион байгуулдаг, мөн эдгээр арга хэмжээг л өвлийн аялал жуулчлал гэж ойлгодог болчихжээ.  Гэхдээ энэ бүхнийг бий болгосон тэр хүмүүсийн санаачлага талаар болоогүй.  Ямар ч гэсэн тодорхой хэдэн эвэнттэй болсон.  Эдгээр эвэнтэд эхэндээ жуулчид нилээд ирдэг байсан, гайгүй ч агуулгатай хөтөлбөртэй байсан юм.  Харин сүүлийн жилүүдэд эдгээр эвентүүд нь орон нутгийн шинж чанартай, баяр ёслолын арга хэмжээ шиг болчихсон.  Том жийптэй, том дарга нар очдог болсон. Олддоггүй дарга нарын царайг харж болно, аз таарвал МУ-ынхаа ерөнхийлөгчтэй ганц юм уучих боломж ч гарч магадгүй шүү.  Том дарга очсон эвент үндсэндээ будаа, утгаа алдана.  Бөөн цагдаа, очсон хэдэн жуулчин, орон нутгийн хүмүүсийг мал хашиж байгаа юм шиг тэрүүгээр ч яв, энүүгээр ч яв, ийшээ ч орохгүй, тийшээ ч орохгүй гээд хэцүү дээ. Жуулчинд зориулсан арга хэмжээ нь байхгүй болчихсон учир тур операторууд нь зарахаа больчихжээ.  Эвентүүдэд маань жуулчид анхандаа нилээд олон тоогоор ирснээс болсон уу, эсвэл монгол хүний энэ чадаад байхад би чадалгүй яахав  гэсэн салан тусгаарлагч үзэл нөлөөлсөн үү ямарч байсан хэд хуваагдчихсан. Казахууд нь бүргэдийн баяраа хэд хувааж өөр өөр өдөр хийнэ, Мөсний баяр бас хоёр хуваагдсан байна.  Аль баярт нь гол арга хэмжээнүүд  болох гээд байгаа нь мэдэгдэхээ больчихсон юм шиг л санагддаг.  Тэмээний баярыг ч хэдэн газар хийгээд байгаа юм бүү мэд, Тэмээний баяр ч тэмээг хамгаалах, тэмээчдийг урамшуулах зорилгоор орон нутгууд хийж байгаа орон нутгийн баяр болсон. Ингээд нөгөө олон жуулчин хүлээн авах зорилготой  бий болсон  эвентүүдийн цар хүрээ нь жижгэрээд алга болж байна даа.  Эвент зохион байгуулаад өвлийн аялал жуулчлал хөгжинө гэж бодвол дэндүү өрөөсгөл ойлголт болно. Аялал жуулчлалын бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч тур операторууд өвөл аялал бий болгож зах зээлд гаргадаг эсэхийг сонирхоод үзсэн чинь бараг юу байхгүйтэй адил байна. Хөвсгөл нууран дээр тэшүүрээр гулгана, Баян-Өлгийд очиж бүргэдээр ан хийнэ. За ингээд тур операторуудын өвлийн аяллын дуусна.  Монголд хэдэн нохойтой, Тэрэлжид нохой чарганы аялал зохион байгуулдаг нэг франц залуу бий. Тэр нь дээр энэ төрлийн аялал зарсан ганц нэг нь дугаарлана. Бусад нь зуныхаа аяллыг бодоод, захиандаа хариулаад гэртээ сууна даа. Аялал жуулчлалынхан өвлийг уйтгартай өнгөрөөнө. Өвлийн аялал жуулчлал хөгжүүлнэ гээд яриад байгаа дарга нарын чинь цэргүүд нь юу ч хийдэггүй болохоор, ам ажил хоёр нь зөрөөд байдаг юм шиг байгаа юм. Мэдээж юу ч хийж зарахгүй бол худалдан авагч ч, мөнгө ч байхгүй нь ойлгомжтой л доо.

Манайд өвлийн аялал зохион байгуулах туршлага ч бас байхгүй л дээ.  Ингэхээр өөрсдөө аяллаа зохиогоод өөрсдөө хийж үзэж байж энэ болох юм байна, болохгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрнө. Тэгэхээр аяллууд хийж үзмээр л байна.  Манайд өвлийн аяллыг зохион байгуулах байгалийн боломж их бий.  Африкт байсан бол яая гэхэв. Боломж байгаа юм чинь хийгээд үзэх хэрэгтэй.  Цанын / cross country/, Өвлийн байгалийн зураг авах, морин болон тэмээний аяллыг ч бас хийгээд үзье л дээ.  Манайд өвөл хийж болох олон аяллын төрөл бий.  Энэ бүхнээ санаачлаад хийгээд үзэхээр өөрсдөө ч туршлага чсуух байх. Аяллуудыг бий болгоод зарвал хүн ирнэ дээ.  Монгол орон жилийн дөрвөн улиралд аялж болох гайхамшигтай их боломжтой орон. Заавал тэр хүйтнийг, олон мал чад хийдэг зудыг гадаадад сурталчилах хэрэггүй байх. 

Их л олон юм бичлээ.  Гол санаа нь бидэнд өвлийн аяллын бүтээгдэхүүн байдаггүй юм байна.  Өвөл аялал зохион байгуулах туршлага бага байгаа юм байна. Аяллуудаа бий болгоод аяллаа зарцгаая...Энэ зөвхөн миний л бодол.

[...]]]> Tue, 17 Nov 2009 16:22:39 +0800 http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=303214 <![CDATA[Орхон голын Соёмбо үсгийн дурсгал.]]> http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=301430 Хархориноос Орхон голын хойгуур Улаанцутгалангийн хүрхрээ явах замд, замын дэргэдэх хаданд соёмбо үсгийн нэгэн дурсгал байдаг.  Хэдийд, хэн сийлж зурсан нь тодорхойгүй, энэ талаар мэдээлэл бараг байдаггүй л юм шиг байгаа юм.  Энэ дурсгалын талаар хэн нэгэн мэдэж байвал мэдлэгээ хуваалцаарай.  Би бас газрынх нэрийг сайн мэдэхгүй байгаа юм.  Хэд хэдэн төрлийн бичиг үсгийн дурсгал байдаг. Боржин чулуун дээр хар бэхээр бичсэн, мөн сийлж бичсэн үсэгнүүд байдаг.  Төвхөн хийд, Хүрхрээ явах замдаа үзвэл зүгээр.  Хүмүүс бараг мэддэггүй тул дэргэд нь хадаг яндар бүхий овоо, мод байхгүй, хүмүүс гараа хүргэж шар тос түрхээгүй байдаг.  Он цагийн урсгалд элэгдэж бичиг үсэг нь бүдгэрсэн байдаг. GPS солибцол N47°1' 40.4", E102°40'4.5". Солибцол авах үед 50 метрийн алдаа зааж байсан тул хайж олох хэрэг гарах байх. Хархориноос 25 орчим км.

[...]]]> Sat, 14 Nov 2009 21:48:54 +0800 http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=301430 <![CDATA[Түрэгийн жанжин Тодогийн бунханыг Заамараас олжээ.]]> http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=296755 Орос Монголын эрдэмтдийн хамтарсан судалгааны баг Төв аймгийн Заамар болон Булган аймгийн  Баян-Уул сумын нутгийн зааг дээрээс 1300 жилийн өмнөх язгууртны бунхан олсон байна.  Манай улсад эртний булш бунхан олон байдаг ч илрүүлэн судалгаа хийж байгаа анхны тохиолдол нь энэ хэмээн бунхныг судалж буй эрдэмтэд онцолсон байна. Эртний бунханыг судлах ажлыг Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Буриадын архелогийн судалгааны  ангийнхан хамтран хийж байгаа гэнэ. Хоёр сумын зааг дээрээс олдсон бунхан нь нэлээд том бөгөөд газрын хөрснөөс доош зургаан метр гүн байсан гэнэ.  Уг бунхныг гаднаас нь харахад жижиг толгодын дайтай том байжээ. Бунханг 4,5х5,6 метр хэмжээтэй, 2,6 метр өндөрт байгуулж, түүний дээр таван метр өндөр, 30 метр диаметртэй шороон овоолго хийж гадуур нь 110х96 метр тэгш өнцөгт хэлбэртэй шороон хэрэм босгож хамгаалсан байжээ. Харин дотроо 25 метр орчим хонгилтой бөгөөд гол хэсэгтээ модоор урласан хүүхэлдэй, морь, тэмээ, үхэр, арслан, загас, алтан гургуул, галбингаа, гахай зэрэг амьтад болон эмэгтэй, эрэгтэй хүний сийлбэр байжээ. Түүнчлэн  75х75 сантиметрийн хэмжээтэй дөрвөлжин тэгшлэн зассан хоёр чулуунд талийгаачийн намтар тэр үеийн үйл хэргийг нь бичээд бунхны чулуун хаалганы ойролцоо давхарлан тавьсан байсан гэнэ. Манай эрдэмтэд бичээсээр энэ бол Түрэг угсааны Пугу аймгийн эзний булш байж болох юм хэмээн үзжээ. Үнэхээр ч лавшруулан судалж Түрэгийн Пугу аймгийн ерөнхий захирагч цэргийн жанжин Тодогийн бунхан гэдгийг нотолсон байна. Харин хоймор дахь авс дээр 750 хятад ханзаар эрх ямбатан хүмүүсийн хэрэглэдэг тэмдэг зурсан байжээ.  Бунхны эзэн 677 онд 44 настайдаа нас барсан байна. Монгол нутагт оршин тогтнож байсан Түрэг угсааны Пугу аймаг нь 30 мянган өрх айлаас бүрдсэн 10 мянган шилдэг морин цэрэг гаргах чадвартай аж.
[...]]]>
Mon, 09 Nov 2009 23:02:55 +0800 http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=296755
<![CDATA[Домбор буюу домбыра - Домбор хөгжмийн тухай домог.]]> http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=294542 домборДомбор буюу домбыра - Дуу хөгжим, хурдан морь бол Казахын ард түмний хос жигүүр билээ. Казах түмнийг домборгүйгээр төсөөлөх аргагүй. Домбор бол Казах үндэстний эртний чавхдаст хөгжмийн зэмсгүүдийн нэг билээ. Казах айл болгонд домбор байдаг бөгөөд хүүхэд хөгшид гэж ялгалгүй домбор хөгжимөөрөө тоглож чаддаг. Домборыг гаднаас нь харахад том модон шанага шиг хэлбэртэй. Домбор нь шанага, нүүр, иш, чих гэсэн үндсэн хэсгүүдтэй. Домборыг урлахдаа нарс модыг шанаган хэлбэрт оруулан зорж цар үүсгэн хатаагаад, царан дээрээ хавтгай мод нааж хонь, ямааны өлөн гэдсийг ээрч утас хийгээд, хоёр утас татаж ишин дээр нь 9 эгшигийн хөг данг тохируулж өгнө. Ингэж домбор хөгжим бий болно. 

 

[...]]]> Sat, 07 Nov 2009 22:21:46 +0800 http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=294542 <![CDATA[Монгол орны Улаан ном - Монгол Улсын Улаан номонд орсон зарим амьтад.]]> http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=291962 Цөөвөр чоноЦөөвөр чоно /Cuon Alpinus Pallas/ - Цөөвөр чоно нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох нохдын овогт багтдаг. Биеийн урт 100 орчим см, сүүл 50см, Африк, Азийн өмнөд хэсэгт байдаг. Янгир, аргаль элбэгтэй хад цохиотой уулсаар байрладаг. Саарал чоноос биеэр бага, тод улаан, шаргал зүстэй, сагсгар сүүлтэй, сүрэглэн явж гөрөөс барьж иддэг. Алтайн өвөр говьд Аж богдын зүүн үзүүрээс Хачигийн уул нутагт үзэгддэг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах Олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. МУ-ын ан агнуурын хуулинд цөөвөр чоно агнахыг хориглосон заалт оруулах, амьдрах орчин зүйг нь судалж, хамгаалах арга хэмжээ боловсруулах зорилгоор хамгаалалтанд авсан.

Lutra lutra LinnaeusУмардын халиу /Lutra lutra Linnaeus/ - Умардын халиу нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох суусарын овогт багтдаг. Манай улсын Халх голд Амгалантаас улсын хил хүртэл, Шишгэд голд Тэнгис Шишгэдийн бэлчрээс улсын хил хүртэл нутгуудаар үзэгддэг.  Монгол улсад халиу агнахыг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалсан. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал амьтны зүйлээс олон улсын худалдааны тухай 1973 оны конвенцийн I хавсралтанд орсон.  Халх гол, Доод Шишгэдийн голыг халиуны нөөц газар тогтоох, хадгалан байлгах, хамгаалах олшруулах зорилгоор хамгаалалтанд авсан.

Lutra lutra - голын халиуГолын халиу /Lutra lutra/ - Махчдын баг, суусарын овог бөгөөд монголд нэг зүйл байдаг. Ус, хуурай газар амьдрах зохилдолгоотой махчин амьтан. Биеийн урт 55-95 см мөч богинохон хурууны салаа арьсаар холбогдсон угаараа бүдүүн хөлтэй. Хүрэн халиун бор зүсмийн өтгөн ноолууртай, тачир үслэг, мөн махилзаж суналзсан өвөрмөц хөдөлгөөнтэй амьтан юм.

 

 

Saiga tatarica mongolicaМонгол бөхөн /Saiga tatarica mongolica/ - Монгол бөхөн нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Дэлхийд нэн ховор амьтны нэг юм. Баглуур таана, монгол өвс бүхий хайрган хөрстэй бартаагүй, дагжуур, хэвгий ээрэм талд нутаглана. Соргог бөхөн /Saiga tatarica tatarica/ - Монгол улсад байгаа нэн ховор амьтан бөгөөд зүүн гарын говьд, Монгол-Алтай нурууны бэлээс урагш, Булган голын хооронд өндөр уул, говиор хэсэгхэн нутагт ХХ зуунаас өмнө олноороо нутагшиж байжээ. Харин түүнээс хойш тоо толгой эрс хорогдон иржээ. 1950-иад онд зөвхөн Хавта, Байтаг уул хавь, Бор цонжийн говьд цөөхөн үзэгдэж байснаа тавиад оны дундаас үзэгдэхгүй болж, 1970-аад оны сүүлчээр Аргалант уулын орчим дөрөвхөн бөхөн байсан бол одоо үзэгдэхээ больжээ.

Camelus ferus, PrzewalskiiХавтгай /Camelus ferus, Przewalskii/ - Хавтгай нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Бие 250-360 орчим см урт, сэрвээгээрэ 180-210 см өндөр. Хоёр бөхт зэрлэг тэмээ. Хавтгай зэгзгэр бие, жижиг бөх, нарийн урт цац, тачир шингэн үс-зогдортой, цайвар зүстэй. Анатоми, амьдралын олон шинжээрээ гэрийн тэмээнээс ялгаатай.

 

 

Sus Scorfa nigripes blanfordЗэгсний гахай /Sus Scorfa nigripes blanford/ - Зэгсний гахай нь хөхтөн амьтны аймгийн Хос туурайтны баг болох гахайн овогт багтдаг. Говь цөлийн баянбүрд, талын татам, нуурын эргийн зэгс шагшуурга, бутан ширэнгэ шугуйд байршдаг. Манайд Хар-Ус нуурын эргийн зэгс шагшуурган ширэнгэнлд тогтмол нутаглаж хааяа Хар нуур, Булган, Ховд голын сав, Зэрэгийн хөндий,Шаргын говьд тархсан. Зэгсний гахайг улсын бүртгэлд агнадаггүй. Нутгийнхан хувьдаа агнуурын хугацаанд агнахыг зөвшөөрдөг.

[...]]]> Thu, 05 Nov 2009 15:29:49 +0800 http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=291962 <![CDATA[Толбо нуур - Толбо нуурын тулалдаан.]]> http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=285022

Толбо нуурБаян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос урагш 45 км-т, Өлгийгөөс Ховд хот орох төв замын дагууд Толбо нуур оршино.  Энэ нуур нь зүүн өмнөөс баруун хойш сунаж байрлана.  Нуурын хотгор тектоник гаралтай, цэнгэг устай, мөстлөгийн гаралтай нуур - хамгийн урт 21,5 км, өргөн 6 км хүрч усны мандал нуурын зүүн урд 2089м бол баруун хойд хэсэг Түргэний голын хавьд 2079м байна.  Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ.  Нуурын эргэн тойрны уулсад эртний мөстлөгийн ул мөр тод ажиглагддаг, одоо хир нь Хүнгүй нуруу, Хатуугийн уулс /3820 м/ зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана.  Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж 4 м өндөр Гичгэний толгой юм.  Нуурын ус хуралдуулах сав газрын талбай 1980 хавт.дөр.км юм. Толбо нуур нь илүүдэл усаа Түргэн голоор Ховд голын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна.  Толбо нуурт хүмүүс амарч зугаалах, загасчилахаар ирэх дуртай байдаг.  Толбо нуурын эрэгт буудалж тухлах хэд хэдэн сайхан газрууд N48°35.547', E90°0.533 'бий.  Толбо нуурын эрэг дагуу шувуудын амьдралыг ажиглах гол газар нь нуурын адагт Түргэний гол гарч буй хэсэг N48°36.125', E89°56.610', Толбо нуурын Жижиг нуур N48°27.221', E90°11.951' юм.  Толбо нуурт усны нөмрөгт бүргэд Haliaeetus leucoryphus, идлэг шонхор Falco cherrug, Гангар хун Cygnus cygnus, Ангир, Тураг гогой буюу хар галуу зэрэг олон зүйл шувууд олноор ирж зусна. Нуур нь Алтайн сугас, монгол хадран зэрэг хэдэн зүйл загас элбэгтэй.  Нуурын урд үзүүрт Толбо сум N48°25.031', E90°17.341' оршино.  Толбо сум нь аймгийн төвөөс 76км, Жантекей, Шыбыр-Айгыр омгийн казахууд голчлон амьдарна.

[...]]]> Thu, 29 Oct 2009 22:34:56 +0800 http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=285022 <![CDATA[Балданбэрээвэн хийд - Ар Халхын Утай Гүнбэн.]]> http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=278970 БалданБэрээвэн хийдАрын сайхан Утай гэж олноо алдаршсан Балданбэрээвэн хийдийг өвөр Монголын мөргөлчид зорин ирж мөргөдөг байжээ. Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт, Бат нуурын хойд талд байгалийн узэсгэлэнт сайхан газар 1777 онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж номонхан Шар сүм, Цагаан сүмийг байгуулснаар Балданбэрээвэн хийдийн суурь тавигдсан гэж үздэг бөгөөд 1813 онд Их Цогчин дуганыг байгуулсан байна. Тус хийд нь цагтаа 8000 ламтай Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Бэрээвэн хийдийг нурааж устгахаас өмнө Тэгчилэн, Намжил, Чойнхор, Тойсон гэсэн дөрвөн аймагтай, Ёог, Дашнайчин дацан, Майдар, Аюуш, Цамба, Лхам бурхадын сүм, Номон ханы хашаа, Лаврин сүм, цорж ламын хашаа, жас, сангууд бүхий зүйлээс бүрдэж байв. Харин одоо хийдийн дугануудын суурь үлдсэн. Зарим дуганыг яг тэр суурин дээр нь сэргээсэн. Гол цогчин дуганын барилга үлдсэнийг сэргээж эхэлснээ зогсоосон байна. Эргэн тойрон дахь уулс дээрх шүтээний сүм доторх бурхадын зураг үлдсэн байна. Бэрээвэн хийд их хөвч тайга бүхий уулын энгэрт байрласан учир барилгууд нь чулуу, мод голлосон хийцтэй бөгөөд хад чулуунд наалдуулан авируулан босгосон Майдар бурханы сүм байсны дээд талын элгэн хаданд гэлэн Дамбил-бран жабал гэгч соёмбо тэмдэг сийлсэн нь өнөө хүртэл хадгалагдан үлджээ.

[...]]]> Mon, 19 Oct 2009 16:54:28 +0800 http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=278970 <![CDATA[Аяллын цаг - Бударын чулуу.]]> http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=273349 Аяллын цаг нэвтрүүлэгийн Сүхбаатарын Онгон сум, Шартын хүн чулуу, Хөргийн хөндий, Бударын чулуугаар аялж, бэлтгэсэн нэврүүлэгийн бичлэгийг дор оруулав.

Бичигтийн шахаа: Энэ газар нь одоогийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 40 гаруй км зайд бий. Зүүн талаасаа огт мэдэгдэхгүй цэлийсэн тал үргэлжилж байгаад гэнэт доош цөмрөх мэт эгц буусан замаар зуугаад метрийн өндөртэй, 90 градусын эгц налуутай, 1 км хэртэй урт үргэлжилсэн хадан хясаа байдаг. Буу зэвсэг ховор байсан эрт үед хүмүүс энэ сонирхолтой хясааг ашиглан, ан гөрөөний ажилд зээр гөрөөсийг сууриар нь шахаж оруулан агнадаг байжээ. Ийм учраас"Шахаа" нэрийг олсон байна гэсэн домогтой. Бичигтийн гэж тодотгон нэрлэсний хувьд уг хадан хясааны эгц энгэрүүдээр их хэмжээний бичгийн дурсгал үлдсэнээс "Амьтныг ингэж үүрээр нь сүйтгэж болохгүй" гэсэн харууслын бичээс байсан гэсэн домог байдаг.

Хөргийн хөндий: "Бичигтийн шахаа" -наас баруун доогуур 2 км зайтай, урдаас хойш чиглэсэн их хөндийг ийнхүү нэрлэдэг. Энд долоон хүн чулуу байдаг ба хүн чулуунуудын домог "Бичигтийн шахаа" -тай холбоотой. Тухайлбал эрт дээр үед энэ нутагт эмэгтэйчүүдийг хайр сэтгэлгүй эрчүүдэд богтлон өгөх ёс ноёрхож байжээ. Дээрх хөшөөнүүд тэр үед богтолгоонд өртсөн зарим эмэгтэйчүүдийн эмгэнэлтэй явдалд зориулагдсан юм гэсэн домог байдаг. Учир нь шийдэмгий зоригтой зарим эмэгтэйчүүд энэ хясаан дээрээс нисэж үхдэг байжээ. GPS солибцол: N 45° 33.165', E114°13.970'

Бударын чулууны өвгөн хурал:  Бударын чулууны Өвгөн хурлын ус гэдэг газарт Сүхбаатар аймгийн Онгон сумын 3-р багт Бударын заставын дэргэд Онгон сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т байна. 4 ш дөрвөлжин чулуун суурь үлдсэн. Уг туурийн ард хийдийн гол шүтээн, баруун талд Гомбо, зүүн талд Лхам Бурханы 2 хад байна. Энэ хийд Бударын чулуунд байсан учир Сүмтэй Бударын чулуу гэж нэрлэдэг.

Бударын чулуу: Монгол Улсын болон БНХАУ-ын хил дээр орших байгалийн чулуун арал алсаас эртний хот суурин мэт харагддаг. Байгаль өөрөө урласан энэ чулуун хотын хад чулуу бүхэн өвөрмөц гэнэн урлалыг санагдуулах бөгөөд түүх соёлын эртний дурсгалыг хадгална. Монгол нутагт хүн амьдарч байсан ул мөрийг илтгэх эртний сүг зураг, түүнээс хойших үийн түүхтэй холбогдох бичээс нэн арвин. Мөн түүнчлэн чулуун аквариум, чулуун агуй, чулуун уран барилгуудыг үзэж болдог.

[...]]]> Fri, 09 Oct 2009 14:18:01 +0800 http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=273349 <![CDATA[Цогт хунтайжийн Дуутын хадны бичээс.]]> http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=273303

Дуут хадТөв аймгийн Дэлгэрхангай сумын нутагт XҮII зууны эхэн хагасын монголын уран зохиолын чухал дурсгалд тооцогддог нэгэн дурсгалт газар бий. Эл дурсгалыг нутгийн иргэд нь Дуутын хар чулуу гэж нэрлэдэг бөгөөд их, бага хадны шүлгийг Цогт хунтайж 1621 оны намар ан хийж яваад авга эгчийгээ санан бичсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Дээрх шүлгийг зохиогдсоноос нь хойш дөрвөн жилийн дараа Цогт тайжийн шадар нөхөд болох Гүен баатар, Дайчин хиа хоёр нь тэр хаднаа сийлбэрлэн үлдээсэн түүхтэй. Хадны бичээсийн эхэнд "Цагаан тахиа жилийн /1621/ намрын эхэн сарын хорин нэгнээ Цогт тайж Хангай ханы Цэцэрлэгийн хойд ууланд авлан Хуягт халтараа унаад өндөр дээр гарч байхдаа зүүн зүгт харан сэтгэл машид уярч халуут /халуун хайрт эгч/ авга эгч юугээ санаж ийн өгүүлээд уйллаа" хэмээн сийлсэн байдаг аж. Түүнчлэн Онигудын нутаг буюу тэр үед Онон, Хэрлэн хавиар нутаглаж байсан хайрт эгчээ санахын ялдамд орчлонгийн жам ёсыг шүүн тунгаасан сэтгэлийн илэрхийлэл нь бичигдсэн хэмээн эрдэмтэн судлаачид үздэг аж. Цогтын хадны бичиг нь долоон бадаг, 28 мөрөөс бүтсэн байдаг юм байна. Цогт тайж 1624 оны намар ан хийж яваад авга эгчийгээ санан бичсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Цогтын бичээсДэлгэрхангай сумын төвөөс урагш  20-иод километр зайд орших Тарамцагийн уулсын шувтарга Хутаг хэмээх уулын өвөрт "Дуут" хад оршино. Яагаад дуут хад гэж нэрлэсэн бэ?    гэхээр хадыг цохиход  ширмэн тогоо шиг дуу авиа гардаг байна. Мөн гаднаа хар боловч дотроос нь цагаан саарал өнгө гарч ирдэг байгалийн нэгэн гайхамшигт тогтоц юм. Тиймээс Халхын тайж Цогтын бичээс нь хар самбар дээр цагаан шохойгоор бичсэн юм шиг тод харагддаг юм. Энэхүү бичээс нь хоёр хадан дээр бичигдсэн байдгийг та бүхэнд хүргэж байна.

[...]]]> Fri, 09 Oct 2009 12:58:41 +0800 http://mongoliaexpeditions.blog.banjig.net/post.php?post_id=273303